Sunday, June 24, 2018

Таргалалт гэдэг нь бие даасан өвчин

Таргалалт нь дэлхий дээрхи нийт нас баралтын суурь шалтгаан хамгийн том асуудлуудын нэг болсоор байна.
1980 оны хувьд таргалалт эрэгтэйчүүдийн дунд 5%-10%, эмэгтэйчүүдийн дунд 8%-14% тархалттай байсан бол энэ тоо 2010 оны байдлаар  2 дахин нэмэгдсэн байна.
Хамгийн багадаа 2.8 сая хүн жилд илүүдэл жин эсвэл таргалалтаас болж нас барж байна.
2010 оны байдлаар дэлхий нийтээр 5-аас доош насны 40 сая хүүхэд илүүдэл жинтэй байна гэж ДЭМБ-ын хийсэн судалгааны дүнд гарсан байна.


                               Таргалалтын тухай үндсэн ойлголт

Илүүдэл жин буюу таргалалт гэж юу вэ?

Таргалалт нь маш олон шалтгаантай. Гол шалтгаан нь энергийн тэнцвэр алдагдах. Үүнээс гадна: таны нас, хүйс, ген, физиологийн онцлог, нийгэм эдийн засаг болон хүрээлэн буй орчны хүчин зүйлс мөн нөлөөлнө.

Илүүдэл жин буюу таргалалт нь бие махбодид өөх хэвийн хэмжээнээс илүүгээр хуримтлагдан эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхийг хэлнэ. Таргалалт нь удаан хугацааны туршид үүсдэг бөгөөд ямар нэгэн арга хэмжээ авч эмчилгээ хийхгүй явахад зогсолтгүй даамжирдаг.
Бидний өдөр тутамдаа идэж байгаа хоол хүнс нь бидний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд энерги ялгаруулах шимт бодисууд(нүүрс-ус, уураг, өөх тос)-ыг агуулдаг. Хэрвээ бид биед хэрэгцээт хэмжээнээс илүүгээр илчлэг (ккал)-ыг авбал энэ биед өөх болон хуримтлагдана. Үүний дүнд жин нэмж улмаар энэ нь удаан хугацааны туршид үргэлжилбэл таргалалт үүсдэг.
Таргалалт нь өөхний эсийн хэмжээ удаан хугацааны туршид томорсоноор даамжирч, өөхний эсийн тоо ихэсч эхэлнэ. Нэг ёсондоо өөхний эсийн тоо олширно гэсэн үг. Гэсэн хэдий ч жингээ хассан тохиолдолд өөхний эсийн хэмжээ багасах ч тоо нь буурдаггүй.
Таргалалтыг эмчлэх эмийн бэлдмэлүүд бусад  өвчний эмийн бэлдмэлүүдтэй харьцуулахад  харьцангуй бага байгаагаас үүдэн ихэнхи хүмүүс таргалалтыг гоо сайхны асуудал харин өвчин биш гэж үздэг ч энэ нь бие даасан өвчин бөгөөд халдварын бус өвчний суурь болдог.
Үүнд: Даралт ихсэх, чихрийн шижин, тархинд цус харвах гэх мэт өвчлөлийн эрсдэлийг нэмдэг.
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн нийт хүн амын 30% нь буюу 10 хүний 3 хүн нь илүүдэл жинтэй байна. Монгол улсын хэмжээнд нийт насанд хүрсэн хүний 2 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй, 5 хүн тутмын 1 нь таргалалттай байна. Таргалалт нь 21-ээр зууны хамгийн ноцтой асуудлын нэг чимээгүй тахал болоод байна.

Илүүдэл жин буюу таргалалтын шалтгаан

Илүүдэл жин болон таргалалт нь хоол хүнсээр авч байгаа нийт илчлэг, үйл хөдөлгөөн хийхэд зарцуулж байгаа илчлэг хоёрын тэнцвэр алдагдсанаас үүснэ.
Өөрөөр хоолоор их хэмжээний илчлэг авч байгаа ч хийж байгаа хөдөлгөөн нь бага илчлэг зарцуулж байгаагаас үүдэн зарцуулагдаагүй их хэмжээгээр авсан илчлэг нь өөх болж биед хуримтлагдана гэсэн үг юм. (Илчлэг буюу ккал нь хүний биеийн хөдөлгөх хүч бөгөөд машинаар бол бензин юм.)
Таргалалт нь удаан хугацааны туршид өөх хуримтлагдсанаас үүдэн бий болсон учир богино хугацаанд жингээ хассан тохиолдолд (хоол сойж юу ч идэхгүйгээр) буцаж жин нэмэх өмнөх байсан жингээсээ илүүгээр таргалдаг. Иймээс хоол сойх (бүтэн өдрийн туршид юу ч идэхгүй зөвхөн ус уух г.м), хоолны дэглэм барихын оронд хоолны сонголтоо өөрчилж хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх нь сөрөг үр дагавар (буцаж жин нэмэх, бичил шим тэжээлийн доройтолд орох) гарахаас сэргийлнэ.
Өдөрт биед ашиглагдах хэмжээнээс илүү хэмжээний илчлэг хэрэглэх буюу илчлэг өндөртэй ч биед үзүүлэх ашиг тус багатай хүнсний бүтээгдэхүүн (Жишээ нь: түргэн хоол, чипс г.м) хэрэглэх нь таргалалтыг бий болгодог.

Илүүдэл жин буюу таргалалтаас үүдэн бий болох эрсдэлүүд:

·         Амьсгал давхцах
·         Хөлрөмтгий болох
·         Хурхирах
·         Хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болох
·         Хурдан ядрах
·         Нуруу өвдөх

Эрүүл мэндэд үүсэх ноцтой асуудлууд нь:

·         2-р хэлбэрийн ЧШӨ
·         Цусны даралт ихсэх
·        Цусны холестерин ихссэнээс үүдэн артерийн судас хатуурч үүний дүнд зүрхний титэм судасны өвчин үүсэх харвалт болно
·         Астма
·         Бодисын солилцооны хам шинж (таргалалтаас үүдэн ЧШӨ, цусны дарат ихсэх өвчин хавсрах)
·         Хорт хавдар
·         Цөсний чулуу
·         Үе мөчний өвчин
·         Унтаж байх үед амьсгал тасалдах
·         Элэг болон бөөрний өвчин
·       Жирэмсний хожуу үеийн хордлого үүнд жирэмсний үеийн ЧШӨ, цусны даралт ихсэх г.м маш олон таагүй үр дагаврыг бий болгодог байна. 
Иймд хүнсний зөв сонголт, зохистой хооллолт, хөдөлгөөн нь эрүүл байх энгийн арга ................